Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчид эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын дипломыг кирил, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар болжээ.
БСШУ-ны сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тус ажлын хэсгийг МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор профессор Ш.Чоймаа ахалж ажилласан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын нийт төсөв 2011 онд 837.8 тэрбум төгрөг, 2012 онд салбарын нийт төсөв 1.100.4 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 262.6 тэрбум төгрөгөөр өсчээ.
Энэ оноос эхлэн хэрэгжих ШУТ-ийн төслийн захиалгын 80 саналыг БСШУ-ы сайдын ШУТ-ийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргажээ. Ингээд шинжлэх ухаан, технологийн 41 төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тогтсон байна.






![]() | Өнөөдөр | 19 |
![]() | Өчигдөр | 111 |
![]() | Энэ 7 хоногт | 190 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 959 |
![]() | Энэ сард | 622 |
![]() | Өнгөрсөн сард | 3838 |
![]() | Нийт | 4536 |